home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2025-04-30
Үсгийн хэмжээ
МОНГОЛ УЛСЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР ШАГНАГДЛАА
МОНГОЛ УЛСЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР ШАГНАГДЛАА

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Ахмадын хорооны Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны ахмадын зөвлөлийн дарга Баатарын Бадамыг Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг хангаж, салбарын хөгжилд хөгжил дэвшлийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяа зүтгэлийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дүгээр зарлигаар “МОНГОЛ УЛСЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН” цолоор шагнагдсанд баяр хүргэе.

Б.Бадам нь Нислэгийн удирдагч мэргэжилтэй бөгөөд улсад 46 жил, Иргэний нисэхийн байгууллагад 42 жил иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа,  нислэгийн аюулгүй байдлыг хангах үүргийг нэр төртэйгөөр биелүүлэн салбарын хөгжилд ухамсарт амьдралаа зориулан ажилласан бөгөөд 1970-2004 онд орон нутгийн Увс, Дорноговь, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн нисэх буудлын дарга, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын аж ахуйн дарга, 2004 оноос Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны Аэродром-онгоц үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллан 19691 агаарын хөлөгт 69,796 цагийн үйлчилгээ үзүүлж, аюулгүй ажиллагааг нь ханган 862230 зорчигчийг хүлээн авч нийт 12,758 цагийн ажлыг хийж нислэгийн саатал, зөрчилгүй ажилласан.

Б.Бадам таныг Иргэний нисэхийн салбарын залуу үеийнхэнд эзэмшсэн мэдлэг, хуримтлуулсан туршлагаа хуваалцаж, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлье.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
4
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ