home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2025-05-05
Үсгийн хэмжээ
"БОУЛИНГ"-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
"БОУЛИНГ"-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Иргэний агаарын тээвэрчдийн өдрийг угтан "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн салбар, нэгжүүдийн "Боулинг"-ийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Энэхүү тэмцээнийг салбар, нэгжүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Захиргаа удирдлагын газраас 2025.05.05,06-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм. Тус тэмцээнд нийт 24 багийн 120 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, эхний өдрийн тоглолтыг 1254 оноогоор Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын алба тэргүүлж, нийт 16 баг дараагийн шатны тэмцээнд өрсөлдөх эрхтэй болж байна. Үүнд:

  • Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын алба
  • "Буянт-Ухаа" ОУНБ
  • Санхүүгийн удирдлагын газар
  • Аюулгүй байдал, чанарын удирдлагын газар
  • Хангамжийн хэлтэс
  • Барилга байгууламжийн ашиглалтын алба
  • Агаарын навигацийн үйлчилгээний газар
  • Нисэхийн спорт сургалтын цогцолбор
  • Нислэгийн журам зохиолт, шалгалтын нислэгийн алба
  • Оношилгоо, хэмжил зүйн лаборатори
  • Дотоод аудитын газар
  • Бодлого, төлөвлөлтийн газар
  • Аэродром, гэрэл суултын алба
  • Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба
  • Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба
  • Удирдлагын багууд тус тус 2-р шатны тоглолтонд өрсөлдөхөөр болжээ.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ