“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн эмч нарын бүрэлдэхүүн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн эмнэлгийн хэсгийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.
1966 оны 12-р сарын 3-ны өдөр суурь нь тавигдсан тус станц нь анх яаралтай тусламжийн эмчийн орон тоотойгоор ажилтнуудынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйл ажиллагааг эхлүүлж байсан бол өнөөдөр их эмч, физик эмчилгээний эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэйгээр станцын 1000 орчим ажилтны эрүүл мэндийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаагаа өдрөөр явуулдаг байна. Станцын эмнэлгийн хэсгийн барилга нь 2016 онд шинээр ашиглалтад орсон бөгөөд багаж хэрэгслээр хангагдсан их эмчийн, сувилагчийн, үзлэгийн, тарианы, боолтны, эмчилгээний, физик эмчилгээний, ариун цэврийн өрөөнүүдтэйгээр өдөрт дунджаар 50 орчим ажилтанд үйлчилдэг талаар их эмч Г.Оюунболд эмнэлгийн хэсгийн үйл ажиллагаагаа танилцуулжээ. Энэ үеэр станцын эмнэлгийн байрны зохион байгуулалт, станцын нийт ажилтны хугацаат болон хяналтын үзлэг, яаралтай тусламж, эрүүл мэндийн карт, төсөв, төлөвлөгөө, багаж хэрэгслийн баталгаажуулалт, эм хэрэгслийн хадгалалт, зарцуулалт, даатгал, витаминжуулалт, хүчилтөрөгчийн коктейль, ажил мэргэжлийн тохироо, аюултай хог хаягдлын хадгалалт тээвэрлэлт болон бүртгэл-мэдээлэл, өвчлөлийн судалгаа, түүнд суурилсан хийж буй ажлын сайн туршлагатай танилцаж, ярилцлага хийлээ.
Дашрамд дурдахад, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь хөдөлмөрийн эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэх хүрээнд дараах чиглэлд ажиллаж байна. Үүнд: