home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2025-05-08
Үсгийн хэмжээ
"ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-2024" УРАЛДААНЫ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН ХАМТ ОЛОНД ХАБЭА-Н ЗӨВЛӨЛ ХҮЛЭЭН АВЧ БАЯР ХҮРГЭЛЭЭ
"ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-2024" УРАЛДААНЫ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН ХАМТ ОЛОНД ХАБЭА-Н ЗӨВЛӨЛ ХҮЛЭЭН АВЧ БАЯР ХҮРГЭЛЭЭ

ХАБЭА-н Үндэсний хороо болон ГБХНХЯ-аас улсын хэмжээнд зохион байгуулж дүнгээ гаргадаг "Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2024" уралдааныг 2024 оны туршид зохион байгуулсан ба 100-аас доош ажилтантай ангилалд зам, тээврийн салбарт нэгдүгээр байранд “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн харьяа Барилга байгууламжийн ашиглалтын алба шалгарч, 2025 оны 05 дугаарын сарын 02-ны өдөр өргөмжлөл, цом шагналаа төрийн ордонд ХАБЭА-н Үндэсний чуулганы индэр дээрээс ХАБЭМТ-ийн дарга Д.Нарансүхээс гардаж авсан.

Тэгвэл ХАБЭА-н зөвлөлөөс өнөөдөр /2025.05.08/ ББАА-ны дарга Ю.Ганзориг, менежер Б.Бат-Эрдэнэ, ХАБЭА-н мэргэжилтэн Б.Энхжаргал нарыг хүлээн авч уулзан баяр хүргэж, хамт олонд нь талархал илэрхийллээ. Энэ үеэр ХАБЭА-н зөвлөлийн дарга Д.Рэнцэнбямба хэлсэн үгэндээ, энэ шагнал бол тус албанд ХАБЭА-н дүрэм журам, заавар, зааварчилгаа чанд хэрэгжиж байгаагийн илрэл, нөгөө талаар энэ нэр хүндийн асуудал учир компани үйл ажиллагаа, ашиг орлого сайтай байхын эхлэл болсон билэгдэлтэй үйл явдал болж байгаа тул компанийн удирдлага, ХАБЭА-н зөвлөлийн өмнөөс та бүхэнд баяр хүргэе,  салбартаа түүчээ болж, гаргасан амжилт, сайн туршлагаа бататгаж, бусад салбар нэгж, мэргэжилт нэгт нөхөддөө түгээж, эрчээ алдахгүй байхыг хүсэн ерөөе гэлээ. Мөн компанийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүн, АБЧУГ-ын дарга П.Гантөгс Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор төрийн ордонд зохион байгуулагдсан ХАБЭА-н чуулганд олон зуун хүний өмнө компаний нэр хүндийг дуурсгаж, эрхэм шагнал авсанд танд болон хамт олонд нь талархал илэрхийлье. ХАБЭА-н сайн туршлагаа бусад салбар нэгждээ түгээж, улам амжилт гаргахыг хүслээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
2
0
0
0
0
2
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ