Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан зохион байгуулж буй системийн аварга шалгаруулах “Хөлбөмбөг"-ийн тэмцээн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдэд “STEPPE ARENA”-н Хөлбөмбөгийн талбайд амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодрууллаа.
Тэмцээнд 13 байгууллагын 195 тамирчин өрсөлдөж шагналт байруудад:
1-р байр: “МИАТ” ТӨХК
2-байр: “ НУБИЭ” ХХК
3-р байр: ЗХ 337 Дугаар ангийн тамирчид тодорлоо.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын Хөлбөмбөгийн холбооны шүүгч Э.Галбадрах шүүн явуулж, тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “МИАТ” ТӨХК-ийн хамт олон ажиллалаа.