home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2025-05-23
Үсгийн хэмжээ
ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛУУДЫН ХОЛБОО /ACI/-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙ, ОЙРХИ ДОРНОД ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НОЁН СТЕФАНО БАРОНЧИТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛУУДЫН ХОЛБОО /ACI/-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙ, ОЙРХИ ДОРНОД ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НОЁН СТЕФАНО БАРОНЧИТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярт оролцохоор хүрэлцэн ирсэн Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/-ны Aзи, номхон далай, ойрхи дорнодын бүс хариуцсан захирал ноён Стефано Барончийг хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх нисэх буудлын чиглэлээр хийгдэж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулсан бөгөөд цаашид агаарын тээврийг хялбаршуулах (facilitation), аюулгүйн хамгаалалт, аэродромын ашиглалт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх мөн “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн төлөөллийг Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/-ны Aзи, номхон далай, ойрхи дорнодын бүсийн зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулж ажиллуулах зэрэг асуудлаар санал солилцов.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ