home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2025-06-17
Үсгийн хэмжээ
ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА (ICAO)-ЫН СТАНДАРТЧИЛАГДСАН СУРГАЛТЫГ ЗААХ БАГШИЙГ НИСЭХИЙН СУРГАЛТЫН ТӨВД БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Нисэхийн сургалтын төв нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын танхимын болон цахим хэлбэрийн 400 гаруй стандартчилагдсан багц сургалтуудыг эх орондоо зохион байгуулах зорилгоор ICAO-ийн сургалтыг заах эрхтэй багш нарыг 2023 оноос үе шаттайгаар бэлтгэж байна. Эдгээр олон улсын сургалтуудыг холбогдох стандарт, шаардлагын дагуу эх орондоо зохион байгуулах нь байгууллагын хүний нөөцийн хөгжүүлэх, үндсэн болон гэрээт багш нарын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн сургалтуудыг хямд зардлаар зохион байгуулах зэрэг олон талын давуу талтай юм.

Дээрх зорилгын хүрээнд 2024 онд НСТ-ийн ахлах багшлах мэргэжилтэн С.Бадрал нь ICAO-ийн сургалтыг заах багш нарыг бэлтгэдэг ICAO-аас гэрчилгээжсэн, багшлах эрхтэй (ICAO-Qualified Instructor) заах аргазүйн анхны багш болсон бөгөөд тэрээр 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 13-ны өдрүүдэд “Training Instructors Course” 212/002/TIC EN сургалтыг бие даан зохион байгуулж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах 10 багшийг бэлтгэн ICAO-ийн гэрчилгээ олгов.

Цаашид ICAO-ийн стандартчилагдсан багц сургалтуудыг аэродром, агаарын тээвэр, нисэхийн аюулгүй байдал, нисэхийн аюулгүйн хамгаалалт, хүний хүчин зүйл, агаарын навигацийн чиглэлээр заах эрхтэй ICAO-аас гэрчилгээжсэн багш нарыг бэлтгэхээр ажиллаж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ