home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Фото зургийн галлерей

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Захиргаа, хууль эрх зүйн газар

Хэвлэл мэдээллийн алба

Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн

Б.Алтанзул

Утас: 71285550

Имэйл: altanzul.b@ncac.mn

Ангилал
Хэзээ
2025-11-03
Үсгийн хэмжээ
ХИЛИЙН ЦЭРГИЙН 0218 ДУГААР АНГИ, ГТҮШХА-НЫ БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЭВ
ХИЛИЙН ЦЭРГИЙН 0218 ДУГААР АНГИ,  ГТҮШХА-НЫ БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЭВ

"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК, түүний харьяа салбар нэгж болон иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын дунд волейболын аварга шалгаруулах бооцоот тэмцээн 2025.11.01 - 2025.11.02-ны өдрүүдэд Нисэхийн спорт сургалтын цогцолборт зохион байгуулагдлаа. Тэмцээнийг ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, волейболын спортыг сурталчлан таниулах, хамт олны харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан юм. Тус тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй 8 багийн нийт 140 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний эмэгтэй төрөлд:

Гутгаар байр: "Чингис хаан" олон улсын нисэх буудал дахь Гаалийн газар

Дэд байр: "МИАТ" ТӨХК

Тэргүүн байр: "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн ГТҮШХА

Эрэгтэй төрөлд:

Гутгаар байр: Нисэхийн спорт сургалтын цогцолбор

Дэд байр: "Чингис хаан" олон улсын нисэх буудал дахь Гаалийн газар

Тэргүүн байр: Хилийн цэргийн 0218 дугаар ангийн баг тамирчид тус тус эзэллээ.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулсан Нисэхийн спорт сургалтын цогцолборын хамт олонд талархал илэрхийлье.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
2
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ