home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2026-01-19
Үсгийн хэмжээ
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН 2026 ОНЫ АНХДУГААР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛДААНЫГ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР Э.ЭНХЗОРИГ УДИРДАН ХУРАЛДУУЛЛАА
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН 2026 ОНЫ АНХДУГААР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛДААНЫГ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР Э.ЭНХЗОРИГ  УДИРДАН  ХУРАЛДУУЛЛАА

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 11 сарын 25-ны А/648 тушааалын дагуу АНҮГ, НБҮГ, НАХГ, ЗХЭЗХ, СНББХ орон нутгийн нисэх буудлуудын дарга нар болон үйлдвэрлэлийн албаны дарга нар оролцлоо.

Тус хуралдаанаар “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхзориг үйлдвэрлэлийн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, үйлдвэрлэлийн нэгжүүдэд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын төлөвлөгөөт шалгалт болон COP-17 Олон улсын хурал, SAREX-2026 дасгал сургуулилтын урьдчилсан бэлтгэл ажлыг хангахаас гадна сургалт, үйлдвэрлэл, хүний нөөцийн уялдааг бий болгох үүднээс дараах ажлуудыг онцлон чиглэл өглөө.

Үүнд:

  1. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцож байгаа инженер техникийн ажилтнууд, нислэгийн удирдагч, ээлжийн ажилтнуудын амьдралын хэв маяг өөрчлөгдөж, дундаж наслалт багасаж, мэргэжлээс шалтгаалах өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан Fatique Risk, Stress Management хэрэгжүүлэх, (Fatique Report) илтгэх хуудсыг үйл ажиллагаанд нэвтрүүлэх.
  2. AVIATION HUMAN FACTOR сургалтад үйлдвэрлэлийн нэгжийн ажилтнууд, бүх шатны удирдлагуудыг цахим болон танхимаар хамруулах.
  3. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Орон нутаг дахь нисэх буудал болон навигацийн тоног төхөөрөмжийн цаашдын арчлалт ашиглалтын, нислэгийн удирдагч, мэдээллийн ажилтан, холбоо навигаци, аэродромын инженер техникийн ажилтнууд бэлтгэх асуудлаар аймаг, орон нутгийн ЗДТГ-тай хамтын ажиллагаа эхлүүлэх
  4. “SAREX” 2026 эрэн хайх авран туслах сургуулилтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд ажлын хэсэг байгуулж ажлыг эрчимжүүлэх.
  5. ИНД-121, 125, 135-аар гэрчилгээжсэн нисэхийн операторууд буюу хэрэглэгчидтэй зөвлөлдөх уулзалт зохион байгуулах.
  6. Монгол Улсын Засгийн газрын 455 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлыг түшиглэн нисэхийн сургалтын төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх судалгаа хийж, төлөвлөгөө боловсруулж захирлын зөвлөлд танилцуулах.
  7. Орон нутгийн зарим нисэх буудлуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төр хувийн түншлэл, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх судалгаа шинэчилж, санал боловсруулах.
  8. Ил харааны нислэгийн газрын зургийн техникийн даалгаврыг яаралтай боловсруулж, батлуулах, нислэг үйлдвэрлэлд нэвтрүүлэх.
  9. Next Generation Aviation Professionals (NGAP)-ийг хэрэгжүүлэх, байгууллагын хүний нөөцийн бодлогод тусгах. Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас гишүүн орнуудад гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх:

Үндэсний NGAP стратеги боловсруулах, Хүний нөөцийн урт хугацааны төлөвлөлт хийх, Сургалтын хэрэгцээний судалгаа (Training Needs Analysis) хийх, Ирээдүйн ур чадвар (Future Skills)-ыг тодорхойлох, Салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг зөвлөмжийг хэрэгжүүлэхээс гадна цаашид дээрх арга хэмжээний хэрэгжилт, үүрэг даалгаврын биелэлтийг тогтмол тайлагнаж ажиллахыг холбогдох нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
2
2
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ