НИСЭХИЙН СУРГАЛТЫН ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БОЛОМЖТОЙ ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА (ICAO)-ЫН TRAINAIR PLUS ХӨТӨЛБӨРИЙН ЗАХИАЛГАТ СУРГАЛТЫН КАТАЛОГ
"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Нисэхийн сургалтын төв нь энэ оноос эхлэн Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын сургалтуудыг захиалгаар зохион байгуулж эхэллээ.
Бидний санал болгож буй давуу талууд:

Уян хатан хуваарь: Анги дүүргэлт бүрдсэн тохиолдолд таны хүссэн цагт сургалт орно.

Зардлын хэмнэлт: Гадаад руу зорчих болон бусад нэмэгдэл зардалгүйгээр олон улсын түвшний боловсрол эзэмшинэ.

Баталгаажсан үр дүн: ICAO-ийн албан ёсны гэрчилгээтэй төгсөнө.
Сургалтын төрөл, төлбөр, шаардлага зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг доорх каталогоос үзнэ үү.