Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Зам, тээврийн яаманд
Төлөөний ноот бичиг ирүүлжээ.
“Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас
Бүгд Найрамдах Итали Улсад "Милан Кортина 2026" өвлийн олимпийн наадам
2026 оны 02 дугаар сарын 06-22-ны өдрүүдэд, Өвлийн паралимпын наадам 2026
оны 03 дугаар сарын 06-15-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдах гэж
байгаатай холбогдуулан Европын Холбооны "Визийн дүрэм” (Зохицуулалт (ЕС)
№810/2009, 2019 оны нэмэлт өөрчлөлт)-ийн 49 дүгээр зүйлд заасны дагуу
Шенгений бүсэд нэвтрэх виз авах шаардлагатай олимпын гэр бүлийн
итгэмжлэгдсэн гишүүдэд виз олгох хялбаршуулсан журам үйлчлэх тухай Төлөөний
ноот бичиг ирүүлснийг үүгээр хүргүүлж байна.
Уг ноот бичигтэй танилцаж, холбогдох байгууллага, албан хаагчдад
мэдээлэл хүргүүлж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг хүсье” гэжээ.