home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2026-02-16
Үсгийн хэмжээ
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА НИСГЭГЧ, ЖУРАМ ЗОХИОГЧ ИНЖЕНЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН ХЭРЭГЛЭЛИЙН НИСЛЭГИЙГ НИСЛЭГЭЭР БАТАЛГААЖУУЛАХ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА НИСГЭГЧ, ЖУРАМ ЗОХИОГЧ ИНЖЕНЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН ХЭРЭГЛЭЛИЙН НИСЛЭГИЙГ НИСЛЭГЭЭР БАТАЛГААЖУУЛАХ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн сургалтын төвд 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын “Initial Flight Validation for Pilot and Operators STP/ANS/029/IFVPO/284EN” сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалт нь ICAO-ийн Doc 8168, 9906-ийн дагуу чадамжид суурилсан сургалтын арга барилаар боловсруулж, баталгаажсан бөгөөд ICAO-ийн стандартын дагуу хэрэглэлийн нислэгийн журмыг (Instrument Flight Procedures) нислэгээр үнэлэх, баталгаажуулах нисгэгч болон журам зохиогч инженерийг бэлтгэх зорилготой юм.

Сургалтаар хэрэглэлийн нислэгийн журмын зохиомжид хараат бус хяналт хийх, нислэгийн өмнөх баталгаажуулалт хийх, нислэгийн баталгаажуулалт хийх арга аргачлалыг тус тус судалж, шаардлагатай мэргэжлийн ур чадварыг эзэмших боломжийг олгож буйгаар ач холбогдолтой юм.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ