Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Зам, тээврийн салбарын аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээн өнөөдөр эхэллээ.
2014 оноос хойш 12 дахь жилдээ зохион байгуулж буй тэмцээнд Зам, тээврийн яамны харьяа 12 байгууллагын тамирчид оролцож, хүч чадал, авхаалж самбаагаа сорьж байна.
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ cалбарын олон мянган ажилтнууд тэр дундаа залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл саруул байлгах, нөхөрсөг харилцааг бий болгодог спортын арга хэмжээнд хамт олноо манлайлан оролцож буй тамирчдад баяр хүргэлээ.
Тэмцээний нээлтэд “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхзориг, Үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхмөнх, Бодлого, төлөвлөлт хариуцсан менежер Ц.Болдсүрэн, Хамтын ажиллагааны газрын дарга Р.Амарбаясгалан нар оролцож, спортын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй баг тамирчдаа дэмжин өндөр амжилт хүслээ.