Зам, тээврийн салбарын аварга шалгаруулах олон төрөлт тэмцээний ширээний теннисний төрөлд “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн эрэгтэй баг Тэргүүн байр эзэллээ.
Мөн эмэгтэй баг хүрэл медалийн болзол хангасан байна. Ширээний теннисний эрэгтэй багт Т.Батаа/Захиргаа, санхүү удирдлагын газрын Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн тооцооны нягтлан бодогч/, Б.Ганзориг/эдийн засагч/, Н.Эрдэнэбат/Худалдан авах ажиллагааны албаны менежер/ нар эмэгтэй багт Д.Булган/Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга/, М.Цэндсүрэн /ХАГ-ын хэвлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн/, Э.Мөнхцэцэг/НБҮГ-ын нисэх буудлын нийтлэг үйлчилгээ, хөгжүүлэлт хариуцсан ахлах технологич мэргэжилтэн/ нар тоглосон байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон волейболын төрөлд эрэгтэй баг шилдэг 8-т шалгарсан бол өнөөдөр тус тэмцээний дартсын төрөлд багууд хүчээ сорих юм.