“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон түүний харьяа салбар, нэгжээс 2026 оны 1 дүгээр улиралд гадаад сургалтад хамрагдсан ажилтнуудын тайлантай танилцах ажлыг Хамтын ажиллагааны газраас өнөөдөр зохион байгууллаа.
Хамтын ажиллагааны газрын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасны дагуу гадаад сургалтад хамрагдсан бүх ажилтнуудын тайлангийн хурал зохион байгуулж, сургалтаас олж авсан мэдлэг мэдээлэл, үр дүнг бусаддаа хуваалцдаг, тайлагнадаг уламжлалтай болж байна.
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар Тайландын Хаант Улсын Бангкок хотноо Аэродром, ойртолтын нислэгийн удирдагчдын сэргээх, давтан сургалтад хамрагдсан НХҮА-ны Аэродромын хэсгийн ерөнхий нислэгийн хөдөлгөөний удирдагч Д.Даваахүү, Агаарын навигацийн үйлчилгээний агаар-газрын өгөгдлийн холбооны радиостанц (RGS)-ийн бэлэн байдлыг ханган ажилладаг инженер техникийн ажилтнуудын ур чадварыг сэргээх сургалтад хамрагдсан НХНАА-ны Радио холбооны ахлах инженер П.Одхүү, Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Эл Обор хотноо Шалгалтын нислэгийн мэргэшүүлсэн сургалтад хамрагдсан АБЧУГ-ын Агаарын навигацийн техникийн үйлчилгээний аюулгүй байдлын технологич мэргэжилтэн Ж.Цэнд-Аюуш нар сургалтад хамрагдсан тайлангаа танилцууллаа.