АНУ-ын агаарын тээврийн тэргүүлэгч компани болох Delta Air Lines нь дэлхийн зах зээл дэх шатахууны үнийн огцом өсөлттэй холбоотойгоор бүртгэгдсэн тээшний хураамжаа нэмэгдүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.
Шинэ тарифын зохицуулалтын дагуу зорчигчдын бүртгэгдсэн тээшний хураамж дараах байдлаар өөрчлөгдөж байна. Үүнд:
Энэхүү өөрчлөлт нь 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн худалдан авсан тасалбаруудад мөрдөгдөх бөгөөд АНУ-ын дотоод болон ойрын зайн олон улсын нислэгүүдэд үйлчилнэ. Харин урт зайн олон улсын нислэгүүдийн тээшний бодлогод өөрчлөлт ороогүй болно.
Delta Air Lines компанийн зүгээс энэхүү шийдвэр нь сүүлийн үед дэлхийн геополитикийн нөхцөл байдал тэр дундаа Ойрхи Дорнодын бүс нутаг дахь хурцадмал байдлын улмаас тийрэлтэт түлшний үнэ эрс нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Шатахууны зардлын өсөлт нь агаарын тээврийн үйл ажиллагааны нийт зардалд томоохон дарамт учруулж байгаа тул нэмэлт орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага үүсчээ.
Харин дараах ангиллын зорчигчдод тээшний нэмэгдсэн хураамж үйлчлэхгүй бөгөөд тэд өмнөх нөхцлөөрөө үйлчилгээ авах боломжтой. Үүнд:
Салбарын шинжээчдийн үзэж байгаагаар шатахууны үнийн өсөлт үргэлжилбэл агаарын тээврийн компаниуд нэмэлт орлогын бодлогоо эрчимжүүлж, тээш болон бусад дагалдах үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэх хандлага цаашид ч үргэлжлэх магадлалтай байна.