home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2026-04-09
Үсгийн хэмжээ
ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН II ХУРАЛДААН БОЛЛОО
ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН II ХУРАЛДААН БОЛЛОО

“ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын зөвлөлийн хоёрдугаар хуралдаан зохион байгуулагдаж, салбарын үйл ажиллагаа, цаашдын бодлого, төлөвлөлттэй холбоотой зарим асуудлуудыг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр орон нутгийн нисэх буудлуудын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын ашиглалтын талаар Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Н.Идэр танилцуулга хийж, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний саналуудыг дэвшүүлэв.

Мөн “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хамгаалагдсан болон аэродромын хяналтын бүсэд олгогдсон газар ашиглалт, тулгамдсан асуудлын талаар Нисэх буудлуудын үйлчилгээний газрын дарга Б.Ганбаатар мэдээлэл өгч, COP-17 олон улсын бага хурлын бэлтгэл ажлын явц, цаашид анхаарах асуудлуудыг танилцууллаа.

Түүнчлэн Төслийн нэгдсэн удирдлагын газрын дарга Н.Баярчимэг “Сайншанд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв” төслийн хүрээнд баригдах нийгмийн барилга байгууламжийн загвар зураг болон төслийн хэрэгжилтийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Хурлын төгсгөлд Гүйцэтгэх захирал Э.Энхзориг дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд:

Өлгий, Ховд, Мөрөн, Гурвансайхан нисэх буудлуудад олон улсын нислэг хүлээн авах бэлтгэл ажлыг хангах зорилгоор ажлын хэсэг байгуулж, Хил, Гааль болон орон нутгийн удирдлагуудтай нягт хамтран ажиллах;

Аэродромын хяналтын бүс дэх газар олголт, саадын мэдээлэлтэй холбоотой нислэгийн аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг үнэлж, холбогдох хууль тогтоомж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх;

Fatigue & Risk бууруулах ажлын хүрээнд нислэгийн удирдагч, инженер техникийн ажилтнууд болон үзлэгийн шалгагч нарын хүний нөөцийн хэрэгцээнд эрсдэлийн үнэлгээ хийж, дүгнэлтийг Аюулгүйн зөвлөлд яаралтай танилцуулах.

Ийнхүү хуралдаанаар салбарын үйл ажиллагааг сайжруулах, нислэгийн аюулгүй байдлыг хангах, олон улсын нислэг хүлээн авах бэлтгэл ажлын эрчимжүүлэх чиглэлээр тодорхой шийдвэр, үүрэг чиглэлүүдийг өглөө.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ