home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2026-04-09
Үсгийн хэмжээ
АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИД НИСЛЭГИЙН ДАВТАМЖАА БУУРУУЛЖ БАЙНА
АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИД НИСЛЭГИЙН ДАВТАМЖАА БУУРУУЛЖ БАЙНА

2026 оны эхний улиралд Ойрх Дорнодын мөргөлдөөн, нефтийн нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалан дэлхийн хэмжээнд агаарын хөлгийн шатахууны үнэ огцом өсөж, нийлүүлэлт хомсдох нөхцөл байдал үүсээд байна. Үүний нөлөө Ази–Номхон далайн бүсийн агаарын тээврийн компаниудад хамгийн хүчтэй мэдрэгдэж, томоохон тээвэрлэгчид үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулж эхэлжээ. Тухайлбал, Vietnam Airlines компани 2026 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн шатахууны хомсдол, үнийн өсөлтийн нөлөөгөөр дотоодын 7 чиглэлийг түр зогсоож, долоо хоногт 23 орчим нислэг цуцалсан бөгөөд цаашид шатахууны үнэ өндөр хэвээр хадгалагдвал нислэгийн нийт хэмжээг 10–20 хувиар бууруулах төлөвтэй байна. Энэхүү арга хэмжээ нь түлшний хэрэглээг бууруулах, ашиг багатай чиглэлүүдийг түр зогсоох, харин стратегийн ач холбогдолтой чиглэлүүдийг хэвийн хадгалах зорилготой юм. Үүний зэрэгцээ Малайзын AirAsia (AirAsia X) компани мөн адил нислэгийн багтаамжаа ойролцоогоор 10 хувиар бууруулж, ашиггүй маршрутуудыг танан, шатахууны зардлаа нөхөх зорилгоор тийзийн үнийг 30–40 хувиар нэмэгдүүлж, түлшний нэмэлт төлбөрийг өсгөсөн байна. Зөвхөн эдгээр хоёр компани бус, бүс нутгийн олон авиа компаниуд нислэгийн давтамжаа бууруулах, зарим чиглэлийг зогсоох, нэмэлт түлш ачих зэрэг арга хэмжээг авч эхэлсэн нь шатахууны нийлүүлэлтийн тодорхой бус байдал, үнийн огцом өсөлттэй шууд холбоотой юм.

Эх сурвалж:

https://www.reuters.com/world/asia-pacific/airasia-x-raise-fares-trim-capacity-amid-rising-oil-prices-2026-04-06/

https://www.reuters.com/business/energy/asian-airlines-trim-schedules-carry-extra-fuel-supplies-tighten-2026-04-07/

https://www.reuters.com/world/asia-pacific/vietnamese-airlines-cut-flights-due-fuel-supply-constraints-2026-03-27/

https://www.reuters.com/sitemap/2026-03/24/2/

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ