home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2026-04-10
Үсгийн хэмжээ
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХАНГАЛТЫГ САЙЖРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХАНГАЛТЫГ САЙЖРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, үйлдвэрлэлийн хүний нөөцийн хангалтыг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хуралдаанаар үйлдвэрлэлийн хүний нөөцийн хангалтад хийсэн эрсдэлийн үнэлгээний дүгнэлтийг хэлэлцэж, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба, Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын алба, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Аврах, гал унтраах хэсгийн ээлжийн зохион байгуулалтад үүсээд буй хүндрэл, эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойллоо.

Улмаар холбогдох алба, нэгжүүдэд хүний нөөцийн төлөвлөлтийг боловсронгуй болгож, шаардлагатай орон тоог нэмэгдүүлэх, ээлжийн зохион байгуулалтыг ядаргааны эрсдэлийн удирдлагын тогтолцоо (FRMS)-д нийцүүлэх, холбогдох сургалтыг зохион байгуулах чиглэлээр үүрэг, даалгавар өглөө.

Мөн дээрх асуудлыг байгууллагын Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг холбогдох газар, нэгжүүдэд даалгав.

Энэхүү арга хэмжээ нь нисэхийн аюулгүй ажиллагааг хангах, хүний нөөцийн хангалтыг сайжруулах, ажилтнуудын ажлын ачааллыг зохистой түвшинд барихад чухал ач холбогдолтой юм.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ