“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн 2026 оны спортын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр волейбол, дартсын тэмцээнээр Нисэхийн спорт цогцолборт эхэллээ.
Ажилтнуудын бие бялдрын хөгжил, эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнийг хэвшүүлэх, чөлөөт цагийг зөв зохистой, үр ашигтай өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх, хамт олны уялдаа холбоо, багаар ажиллах чадварыг бэхжүүлэх, байгууллагын дотоод соёл, эерэг уур амьсгалыг төлөвшүүлэх үүднээс спортын 6 төрлөөр зохион байгуулж буй тус тэмцээнд 14 багийн давхардсан тоогоор 600 гаруй тамирчин оролцож байна.
Тэмцээнийг Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, “Алтай”, “Баянхонгор” нисэх буудлууд хамтран зохион байгуулж байна.