Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба нь Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар ангитай хамтран тус төвийн байранд “Гамшгаас хамгаалах анхан шатны онол, дадлагын сургалт”-д 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хамрагдан оролцлоо.
Уг сургалтаар Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны ажилтнууд гамшгаас урьдчилан сэргийлэх болон галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танхимын сургалтад хамрагдаж, тус төвийн кино театрын танхимд сэрэмжлүүлэг шторк, кино үзэн, аврах танхимд газар хөдлөлтийн тоног төхөөрөмжтэй танилцан, ажилтнуудыг газар хөдлөлтийн симуляцийн төхөөрөмжид суулгаж 7–8 баллын чичирхийллийг биеэр мэдрэх дадлага хийлгэв.
Мөн галын танхимд гал түймрийн утаатай орчинд өөрийгөө аврах, хамгаалах дадлага сургуулийг биетээр хийж үзүүлэн, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуур ашиглан гарсан галыг унтраах, эмнэлгийн танхимд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх дадлага сургалтыг зохион байгууллаа.
Цаашид ажилтнуудын гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, болзошгүй аюул, ослын үед зөв хариу арга хэмжээ авах чадварыг дээшлүүлэхэд энэхүү сургалт чухал ач холбогдолтой боллоо.