home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2021-04-08
Үсгийн хэмжээ
ИНЕГ-ЫН ДАРГЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ШУУРХАЙ ЦАХИМААР БОЛЛОО
ИНЕГ-ЫН ДАРГЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ШУУРХАЙ ЦАХИМААР БОЛЛОО
ИНЕГ-ын даргын үйлдвэрлэлийн шуурхай 2021 оны 4 сарын 7-нд цахимаар хуралдлаа. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ЗТХ-ийн сайдын шуурхайгаас өгөгдсөн үүрэг даалгаврыг танилцуулан, дараах үүрэг даалгаврыг өглөө.
Улс орон даяар коронавируст халдварын тархалт, цар хүрээ эрчимтэй нэмэгдэж байгаа тул харьяа байгууллагууд, салбарын ажилтнуудыг халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг сайтар хангуулах, улсын хэмжээнд өрнөж буй коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад идэвхитэй хамруулах уриалга гаргаж ажиллахыг ИНЕГ, түүний харьяа Иргэний нисэхийн үндэсний төв/ИНҮТ/-ийн дэргэд ажиллаж буй Гамшгаас хамгаалах шуурхай штабуудад үүрэг болголоо.
Мөн Засгийн газрын хурлын тэмдэглэлийн дагуу 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс Буянт-Ухаа боомтыг нээж, олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлэх төлөвлөгөөний хүрээнд олон улс, орон нутгийн нисэх буудлуудын бэлэн байдлыг хангуулах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудыг эрчимжүүлэхийг ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргалд даалгалаа. Түүнчлэн ИНЕГ-ын даргын тушаалаар шинэчлэн батлагдсан ИНҮТ-ийн дүрмийн өөрчлөлтийг үйл ажиллагаандаа нийцүүлж, нягт уялдуулан ажиллах, нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг шуурхайлахыг ИНҮТ-ийн даргад үүрэг болгосон байна.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ