home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2026-05-17
Үсгийн хэмжээ
НИСЭХИЙНХЭН АРСЛАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
НИСЭХИЙНХЭН АРСЛАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

“Улсын арслан” цолтнуудад хүндэтгэл үзүүлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо.

Энэ үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны хамт олон нь Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан, Монгол Улсын гавьяат тамирчин Дуламжавын Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүллээ.

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Хамтын ажиллагааны газрын дарга Р.Амарбаясгалан хамт олноо төлөөлөн ирж, УБ-БЭЭЖИН-УБ хоёр талын олон улсын нислэгийн тийз, нэг сая төгрөгийг гардууллаа.

Монголын ард түмэн, бөх сонирхогчид “аваргын дайтай арслан” хэмээн хүндэтгэдэг Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ иргэний нисэхийн салбарт эзэмшсэн мэргэжлээрээ олон жил хичээл зүтгэлээ зориулан ажиллаж, үндэсний бөхийн торгон ногоон дэвжээнээ төдийгүй эх орон, олон улсад нисэхийн салбарын нэр хүндийг алдаршуулж өндөрт өргөж яваа алдартан билээ.

Улсын наадамд нийт таван удаа үзүүрлэж, 12 удаа шөвгөрсөн хүчтэн таныхаа гавьяа зүтгэлийг салбарын хамт олон гүнээ хүндэтгэдгийн зэрэгцээ таньд болон гэр бүлд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхын бүхнийг хүсэн ерөөе.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ