Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарласан “Тэрбум мод тарих үндэсний өдөр”-өөр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн ажилтнууд “Жаргалант” сэргээн засах амралтад мод тарихаар боллоо.
Тус компанийн ажилтнууд нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчин, хүрээлэн буй орчноо хамгаалахад эерэг нөлөө үзүүлэх үүднээс өнөө жил “Тэрбум мод таны тарьсан нэг модноос эхэлнэ” уриан дор мод тарих ажлыг зохион байгуулах юм.
Энэ сарын 21-ний өдрийн өглөө 09:00 цагт “Буянт-Ухаа” нисэх буудлын гадна зогсоолоос нэгдсэн унаа хөдөлж, 10:00 цагаас “Жаргалант” сэргээн засах амралтад мод тарих ажил эхлэх бөгөөд ажилтнууд хүрз, усны сав, шуудай, гарын бээлий зэрэг хувийн бэлтгэлээ хангаж ирэх юм байна.
21-ний өдрийн мод тарих ажилд АНҮГ, НБҮГ, ДАГ, ТНУГ, ЗСУГ, НАХГ, БТГ, ХАГ, АБЧУГ, ЗХГ, ХАБЭА, Эрэн хайх, авран туслах ажиллагааны мэдээлэл зохицуулах төв, Шалгалтын нислэг, зураглалын алба, Барилга байгууламж, ашиглалтын алба, Нисэхийн сургалтын төв, Худалдан авах ажиллагааны албаны ажилтнууд оролцоно.