“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК ӨНГӨРӨГЧ 7 ХОНОГТ
- “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн 2027-2030 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөө батлууллаа
- Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт амжилттай оролцсон
- Хос гавьяатдаа хүндэтгэл үзүүллээ
- Захирлын зөвлөлийн хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэж, тодорхой үүрэг даалгавар өглөө. Үүнд:
-
- “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн үзүүлж буй үйлчилгээний тарифыг хэлэлцэн, шийдвэр гаргалаа.
- Монгол Улсын агаарын зайн багтаамжийн судалгааг танилцууллаа,
- Хяналтгүй агаарын зайд хялбаршуулсан үйлчилгээ үзүүлэх тухай шийдвэр,
- Орон нутгийн нисэх буудлуудын жишиг бүтцийн саналын танилцуулга хийлээ.
- Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга М.Болдсайхан болон компанийн үйлдвэрчний эвлэлийн салбар хороодын дарга нартай уулзалт хийж, харилцан санал солилцлоо. Уулзалтын үр дүнд дараах асуудлыг яаралтай хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд:
-
- Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй холбоотой ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. Тус ажилд хамтран санал солилцон ажиллах,
- Үйлдвэрлэлийн нэгжүүд рүү гэрчилгээ, эрхийг эргүүлэн шилжүүлэхээр ажиллаж байна,
- Үйлдвэрлэлийн нэгжүүдтэй тус тусад нь уулзалт хийн, ажлын байрны нөхцөл байдалтай танилцана. Тус уулзалтад Үйлдвэрчний эвлэлээс төлөөлөл оролцуулах,
- Орон нутгийн нисэх буудлууд дээр гарч буй асуудлууд дээр хамтарч ажиллах,
- “Иргэний нисэхийн үндэсний төв төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2025-2027 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ”-г хэрэгжүүлэх тал дээр хуулийн хүрээнд хамтарч ажиллах шаардлагатай байна,
- Салбарын хөгжил, хүний нөөцийг чадавхжуулах тал дээр хуулийн хүрээнд бүх талаараа дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.
- Мөн аль аль талдаа гарч буй ойлголтын зөрүүг арилгахаар мэдээллээ байнга солилцож, хамтын ажиллагаагаа илүү нягт болгохоор харилцан тохиролцлоо.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
Зөв
Тэнэглэл
Харамсалтай
Савж уналаа
Буруу
Хөөрхөн юм
Гайхмаар
Бахархмаар