home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2026-06-29
Үсгийн хэмжээ
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК ӨНГӨРӨГЧ 7 ХОНОГТ (2026.06.22 – 2026.06.26)
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК ӨНГӨРӨГЧ 7 ХОНОГТ (2026.06.22 – 2026.06.26)
  1. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Энхзориг орон нутгийн нисэх буудлуудын дарга нартай цахим хурал хийлээ. Тус хурлаар:
    • Орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг сайжруулах талаарх тодорхой үүрэг, даалгавар өглөө.
    • Орон нутгийн нисэх буудлуудын цаашдын арчлалт, ашиглалттай холбоотойгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх асуудлыг хөндсөн юм. Түүнчлэн нисэх буудлуудыг агаарын тээвэрлэгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хамтран ажиллах талаар чиглэл өглөө.
    • ЗТЯ-аас ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов.
    • Агаарын тээвэрлэгчдээс санал авч, дэмжиж ажиллах чиглэл өглөө.
    • Мөн нисэх буудалтай холбоотой мэдээ мэдээллийг цаг алдалгүй солилцон, санал хүсэлтээ илэрхийлж байх талаар үүрэг болголоо.
    • Орон нутгийн нисэх буудлуудын удирдлагууд нисэх буудлынхаа үйл ажиллагааны цаг үеийн мэдээллийг хуваалцан, тулгамдаж байгаа асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх боломжийн талаар санал солилцож, зарим асуудлуудаа шийдвэрлүүллээ.
  1. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн захирлын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Энэ үеэр дараах асуудлыг хэлэлцэв:
    • “Хөдөлмөрийн дотоод журам”-ийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлав. Тус зөвлөлийн хуралд компанийн үйлдвэрчний эвлэлийн салбар хороодын дарга нарын төлөөлөл болж Шалгалтын нислэг, зураглалын албаны ҮЭ-ийн хорооны дарга Х.Ганүх, Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилчдын ҮЭ-ийн хорооны дарга Н.Дүгэржав нар оролцов.
    • Ажилчдын орон сууцны төслийн судалгаа, Бүсийн нислэгийн хөдөлгөөний барилгын дуусгал, нэмэлт ажлын гүйцэтгэлийг хангах ажлын хэсгийн тайлантай танилцлаа.
  1. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК Улаанбаатар болон Сайншанд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. 
    • “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК, Худалдаа хөгжлийн банк хооронд “Зээлийн эрх нээх гэрээ”, Худалдаа хөгжлийн банк, Bpifrance банк хооронд “Санхүүжилтийн гэрээ”, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК, Thales компани хооронд “Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний хугацаа сунгах баримт бичиг”-т тус тус гарын үсэг зурсан юм.
    • Энэхүү санхүүжилт нь Монгол Улсын төрийн өмчит компани анх удаа Засгийн газрын баталгаагүйгээр, Францын төрийн хөрөнгө оруулалтын банк Bpifrance болон Монголын санхүүгийн салбарын тэргүүлэх байгууллагуудын нэг болох Худалдаа хөгжлийн банктай хамтран босгож буй экспортын зээл юм. Энэ нь төрийн өмчит байгууллагуудын санхүүгийн чадавх, олон улсын итгэлцлийн шинэ түвшинг харууллаа.
  1. Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн харьяа Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв болон "Улаанбаатар" Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр:
    • Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурагдсантай холбогдуулан агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцсан юм. 
    • Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай Франц улсын "Bpifrance" банк, "Thales" компанитай тус тус хийсэн гэрээний хүрээнд агаарын навигацийн тоног төхөөрөмжийг яаралтай шинэчлэх шаардлагатай байгаа учир бүрэн шинэчлэлт хийхээр тул барилгын ажлыг цагт нь хүлээлгэн өгөхөөр ажлын явцыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн удирдлагууд болон барилгын ажлын гүйцэтгэгч компани болох "Боёд констракшн" ХХК-ийн удирдлагуудад өглөө.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
2
1
0
0
0
0
1
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ