home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2026-07-01
Үсгийн хэмжээ
БНЭУ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
БНЭУ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Бүгд Найрамдах Энэтхэг Улс руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн төлөөлөл 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр БНЭУ-ын элчин сайдын яамны төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулж, нисэхийн аюулгүйн хамгаалалтыг хангахтай холбоотой үйл ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын үеэр БНЭУ-ын элчин сайдын яамны зүгээс хэрэгжүүлж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломж, сонгон шалгаруулалтын шаардлага, өргөдөл гаргах үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан юм.

Мөн аюулгүйн хамгаалалтын ажилтнуудын англи хэлний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн туршлага солилцох, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцож, сургалт зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Энэхүү уулзалт нь салбарын аюулгүйн хамгаалалтын ажилтнуудад олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг талууд цохон тэмлэглэв.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ