“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 24/26 дугаар "Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай" хурлын тогтоол батлагдсантай холбогдуулан компанийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/533 дугаар тушаалын дагуу Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны даргаар Г.Чингисбаяр, Б/534 дугаар тушаалаар Шалгалтын нислэгийн албаны даргаар Х.Гансүх нар томилогдож, үүрэгт ажлаа хүлээн авлаа.