home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2026-08-31
Үсгийн хэмжээ
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НЭГЖҮҮДИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ПАРК ШИНЭЧЛЭГДЛЭЭ
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НЭГЖҮҮДИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ПАРК ШИНЭЧЛЭГДЛЭЭ

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн харьяа үйлдвэрлэлийн нэгжүүдийн ээлжийн ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, технологийн тээврийн үйлчилгээний найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн парк шинэчлэлтийг хийж байна.

Үйлдвэрлэлийн нэгжүүдийн технологийн тээврийн хэрэгслийн парк шинэчлэлт сүүлийн жилүүдэд хийгдээгүй байсан бөгөөд энэ удаагийн шинэчлэлийн хүрээнд:

  • Газрын үйлчилгээний зориулалттай 2 тусгай тоноглолтой техник
  • Нийтийн тээврийн зориулалттай дунд болон том оврын 6 автобус
  • Ээлжийн ажилтнуудын тээвэрлэлтийн зориулалттай бага оврын 17 автомашин тус тус үйлчилгээнд нэвтэрч байна.

Шинэ техник, тээврийн хэрэгслүүдийг үйлдвэрлэлийн нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагаа, ээлжийн ажилтнуудын тээвэрлэлт болон газрын үйлчилгээний хэрэгцээнд ашигласнаар ажлын байрны хүртээмж, тээврийн үйлчилгээний чанар, найдвартай байдал, үйл ажиллагааны үр ашиг дээшлэх ач холбогдолтой юм.

Парк шинэчлэлтийг нэг удаагийн арга хэмжээгээр хязгаарлахгүйгээр цаашид үе шаттайгаар үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн шинэчлэлийг тогтмол хийхээр төлөвлөж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ