home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2026-10-01
Үсгийн хэмжээ
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ, ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭРЭЭР БНХАУ-ЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН НИСЛЭГИЙН ИХ СУРГУУЛИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ (CAFUC ATM СУРГУУЛЬ)-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ, ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭРЭЭР БНХАУ-ЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН НИСЛЭГИЙН ИХ СУРГУУЛИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ (CAFUC ATM СУРГУУЛЬ)-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн төсөл болон агаарын навигацийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилгоор “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхзориг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Сычуань мужийн Чөндү хотноо ажиллав. Төлөөлөгчид Иргэний нисэхийн нислэгийн их сургуулийн (CAFUC) Тяньфү кампус, Нислэгийн хөдөлгөөний удирдлагын сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, боловсон хүчнийг сургах, мэргэшүүлэх нөхцөл, боломжийн талаар санал солилцлоо.

CAFUC нь 1956 онд байгуулагдсан, БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын харьяа, нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдлага, инженер техникийн болон иргэний нисэхийн бусад чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг их сургууль юм. Тус сургуулийн Нислэгийн хөдөлгөөний удирдлагын сургууль нь 1960-аад оноос энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэж ирсэн бөгөөд өдгөө Тяньфү кампуст сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газраас тус сургуулийн нислэгийн удирдагчийн анхан шатны сургалтын баримт бичиг, хөтөлбөр, үйл ажиллагаанд үнэлгээ хийж, ИНД-141-ийн дагуу нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ олгосон билээ.

Төлөөлөгчид 360 градусын дүрслэл бүхий аэродромын удирдлагын дадлагажуур болон бусад нислэгийн хөдөлгөөний удирдлагын дадлагажуур, сургалтын тоног төхөөрөмжтэй танилцаж, онолын болон дадлагажуурын сургалтыг хэрхэн уялдуулан зохион байгуулдаг талаар мэдээлэл авлаа. Мөн сургалтын хөтөлбөр, багшлах бүрэлдэхүүн, тоног төхөөрөмжийн хүчин чадал, урт хугацааны сургалтад хамрагдах суралцагчдын дотуур байр болон амьдрах орчин, нөхцөлтэй танилцав.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
1
0
0
0
1
1
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ