“ИНҮТ”ТӨХХК-д ИНД-171 “Агаарын навигацийн техникийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт” -ийн дагуу олгогдсон Агаарын навигацийн техникийн үйлчилгээний байгууллагын №171-2 дугаартай гэрчилгээний хүчинтэй хугацааг Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын навигаци, аэродромын стандартын газар төлөвлөгөөт аудитыг Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын албанд хийж гүйцэтгэснээр 2026.10.12-ны өдөр 1 жилээр сунгалаа. ИНЕГ-ын Агаарын навигацийн хяналтын хэлтсийн иргэний нисэхийн хяналтын байцаагч нар нь тус албаны баримт бичиг, ажлын байр, тоног төхөөрөмж, ажилтнуудын мэргэжил, мэргэшил болон Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хангаж буй болон дүрмийн шаардлагад нийцэж байгааг аудитийн хүрээнд хянан баталгаажууллаа.