home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2026-10-14
Үсгийн хэмжээ
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн захиргаа, хууль, хүний нөөц, санхүү хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын ахлах шинжээч Ш.Маяа удирдан явуулж, хөдөлмөрийн харилцаанд холбогдох хууль тогтоомжийг зөв хэрэглэх, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдүүлэх, ажил олгогч болон ажилтны эрх, үүргийн хэрэгжилтийг хангах асуудалд чиглүүлэв.

Сургалтын хүрээнд хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилт, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний уялдаа, ажил олгогч, ажилтны эрх, үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хуульд нийцүүлэн зохицуулахын ач холбогдлыг онцлон авч үзэх ач холбогдолтой юм. Тус сургалт нь холбогдох мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн хууль тогтоомжийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хууль хэрэгжилтийг сайжруулах, ажил олгогч болон ажилтны хоорондын хөдөлмөрийн харилцааг зөв зохистой зохицуулахад чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлж, хөдөлмөрлөх эрх чөлөө, тэгш байдал, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах зэрэг суурь зарчмыг баталгаажуулдаг. Иймд байгууллагын захиргаа, хууль, хүний нөөц, санхүүгийн чиг үүрэг бүхий ажилтнууд хууль тогтоомжийн мэдлэгээ тогтмол дээшлүүлж, үйл ажиллагаандаа зөв хэрэгжүүлэх нь хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй эрсдэл, маргаанаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн хөдөлмөрийн харилцааг хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулах нь ажилтны эрх ашгийг хамгаалахаас гадна байгууллагын дотоод зохион байгуулалт, хүний нөөцийн бодлого, санхүүгийн төлөвлөлт, удирдлагын шийдвэр гаргалтын уялдаа холбоог хангах үндэс болдог.

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь ажилтнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөдөлмөрийн харилцааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, байгууллагын засаглал, дотоод үйл ажиллагааны зохистой хэрэгжилтийг хангахад чиглэсэн мэдлэг, мэдээлэл олгох үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ