home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2026-10-21
Үсгийн хэмжээ
“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН НИЙГЭМЛЭГИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ТУРШЛАГА ХУВААЛЦАХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН НИЙГЭМЛЭГИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ТУРШЛАГА ХУВААЛЦАХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Зам, тээврийн салбарын хэмжээнд аюулгүй байдлыг хангах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох ажлын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилтнуудад зориулсан “Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ерөнхий ойлголт” сэдэвт онол, дадлага хосолсон сургалт Нисэхийн сургалтын төвд 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтад “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээврийн хяналт, Тээвэр зохион байгуулалт, Техникийн бодлого, Хөдөлгөөний аюулгүй байдал, Зорчигч тээвэр болон Онцгой байдлын албаны нийт 16 ажилтан хамрагдаж, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны үндсэн ойлголт, ИНҮТ ТӨХХК-ийн аюулгүй байдал, чанарын нэгдсэн удирдлагын тогтолцооны хэрэгжилтийн талаар мэдлэг, мэдээлэл авлаа.

 Суралцагчид “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба болон Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын албаны үйл ажиллагаатай танилцаж, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэрэгжилтийн талаар туршлага судлан, мэдлэг, чадвараа дээшлүүлэв.

Тус сургалтад хамрагдсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилтнууд нь ИНҮТ ТӨХХК-д аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо амжилттай хэрэгжиж байгаагаас суралцаж, байгууллага дээрээ аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх, аюулгүй байдлыг ханган ажиллах мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломж олгосон ИНҮТ ТӨХХК-ийн хамт олонд талархлаа илэрхийлсэн юм.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ