Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 96 жилийн ойгоо тохиолдуулан иргэний нисэхийн салбарынхан “Жаргалант” сэргээн засах амралтын газрынхаа хашаанд 96 мод тарьж байна.
“Мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд өнөөдөр ИНЕГ болон ИНҮТ-ийн Захиргаа, хүний нөөцийн газар, Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны газар, Мэдээллийн технологи, инновацийн албаны хамт олон мод тарьсан бол бусад алба салбарууд маргааш мод тарьж, байгаль дэлхийгээ дээдлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулна.