ИНҮТ-ийн НСТ-д зохион байгуулагдаж байгаа ерөнхий англи хэлний сургалтууд болон нисэхийн мэргэжлийн англи хэлний сургалтын хэрэгцээ шаардлага, алба салбаруудын англи хэлний сургалтыг оновчтой зохион байгуулахад тулгамдаж буй асуудлуудын талаар оролцогч талуудын саналыг сонсож, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор “Иргэний нисэхийн салбарын Англи хэлний сургалтын хэрэгцээ, шаардлага, зохион байгуулалт” сэдэвт цахим хэлэлцүүлэг зохион байгуулагдах гэж байна.
Цахим хэлэлцүүлэг нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагт болно.