home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2021-07-22
Үсгийн хэмжээ
ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГЫН  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

      Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Trainair Plus хөтөлбөрийн жинхэнэ гишүүн Нисэхийн сургалтын төв нь “COVID-19 AVIATION SAFETY RISK MANAGEMENT FOR CAAS (ASRM EN)” сургалтыг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр цахимаар амжилттай зохион байгууллаа.

         Уг сургалтад ИНЕГ-ын НААХЗА, ИНҮТ-ийн НХҮА, НМҮА, ХНАА, АНҮГ, НБҮГ, ХЭЗХАГ, “Дэглий цагаан” нисэх буудал зэрэг алба салбаруудаас нийт 15 ажилтан сургалтад амжилттай хамрагдаж, ICAO-аас гэрчилгээжив.

Орчин үеийн дэвшилтэт цахим технологи ашиглан виртуал хэлбэрээр зохион байгуулагдсан тус сургалтыг уламжлалт буюу танхимын хэлбэрээр явуулах аргаас өртөг хэд дахин илүү хямд зардлаар зохион байгуулсан бөгөөд сургалтын үр дүнд дэлхий нийтийг хамраад буй Ковид-19 цар тахлын үед Иргэний нисэхийн салбарын аюулгүй ажиллагааны эрсдэлийн удирдлагаар хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, дүн шинжилгээ хийж шаардлагатай арга хэмжээ авах, нөхөн сэргээх аргачлалыг олон улсын практикт тулгуурлан хийж гүйцэтгэх чадвартай болсон юм..

       Дэлхийн иргэний нисэхийн салбарын олон зуун байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн TRAINAIR PLUS хөтөлбөp цаашид виртуал болон хосолсон хэлбэрийн сургалтын арга хэмжээг илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулах төлөвтэй байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
2
0
0
0
0
0
1
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ