home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2021-07-27
Үсгийн хэмжээ
Нисэхийн гудамжийг тохижуулах ажилд сайн дурын уран бүтээлчдийг дэмжиж, гар бие оролцох боломж бүрдэж байна
Нисэхийн гудамжийг тохижуулах ажилд сайн дурын уран бүтээлчдийг дэмжиж, гар бие оролцох боломж бүрдэж байна

ИНЕГ-ын харьяа Иргэний Нисэхийн Үндэсний Төвөөс санаачлан “Нисэхийн гудамж”-ийг иж бүрэн тохижуулах зураг төслийг боловсруулан тохижилтын ажил явагдаж байна. Буянт-Ухаа нисэх буудлын анхны байр болох “Алтан гадас ордон”-ы эргэн тойрныг иж бүрэн тохижуулах, түүхэн өв соёлоо үе удмаараа өвлөн хадгалах, тохижуулах ажилд тухайн гудамжинд байрлах “МИАТ” ТӨХК, “Монголиан эйрвэйз” ХХК, “DHL” карго нар хамтран оролцож байгаа юм. Тэгвэл “Монголиан эйрвэйз” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тохижилтын ажилд өөрийн хөрөнгө оруулалтаараа гар бие оролцон, Нисэхийн гудамжний барилгын хана болох гаражын барилгын ханыг сэргээн засах ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ ажил хийгдэж дууссаны дараагаар энэхүү талбайд нисэхийн салбарын 90 гаруй жилийн түүхийг гуч, гучин жилээр үечилсэн зураг зурагдах юм. Зургийн ажлыг Иргэний Нисэхийн Үндэсний Төвөөс санхүүжүүлж, сайн дурын уран бүтээлчдээр хийлгэх төлөвлөгөөтэй байгаа юм. Тиймээс Нисэхийн гудамжинд “нисэхийн” уур амьсгал оруулах энэ ажилд гар бие оролцох хүсэлтэй сайн дурын уран бүтээлчид ИНҮТ-ийн Захиргаа Хүний Нөөцийн Газарт хандана уу.

Доорх видеог тоглуулж "Нисэхийн гудамж"-ийн тохижилтын ажлын явцтай танилцана уу.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
2
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ