home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2021-08-03
Үсгийн хэмжээ
ИНҮТ-ИЙН АЛБАН ХААГЧДАД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАЛАА
ИНҮТ-ИЙН АЛБАН ХААГЧДАД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАЛАА
“И Эй Ди Эйч” Группийн харьяа “Би Си Жи Констракшн Девелопмент” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ИНҮТ-ийн албан хаагчдад үйлдвэрлэлийн зориулалтын өндөр хамгаалалттай 500 ширхэг амны хаалт хандивлалаа.
Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Чулуунхүү иргэний нисэхийн салбарын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж буй ажилтнуудад байгууллагынхаа үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн болох үйлдвэрлэлийн зориулалттай өндөр хамгаалалт бүхий ЕМ-9501, MNS 6654-2017 стандартын амны хаалт хандивласнаа өнөөдөр ИНҮТ-ийн Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга У.Өнөрцэцэг, Аж ахуй, үйлчилгээний албаны дарга Ц.Болдсүрэн нарт гардуулан өглөө.
“Би Си Жи Констракшн Девелопмент” ХХК нь ерөнхий зориулалтын нислэг, онгоц түрээсийн үйлчилгээнээс гадна гадаад дотоод худалдаа, Германы Wurth брендийн хөдөлмөр хамгааллын багаж, хувцас хэрэглэлийг оруулж ирдэг байна. ИНҮТ-ийн Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга У.Өнөрцэцэг тус компанийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсээд, “Талархлын бичиг” гардууллаа.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ