home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2021-08-05
Үсгийн хэмжээ
"BUYANT-UKHAA AIR SHOW" 2021 өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
"BUYANT-UKHAA AIR SHOW" 2021 өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
УОК-оос өгсөн зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, хүн хоорондын зайг бариулж, зочид бүгд масктайгаа өдөрлөгт оролцлоо. Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын цаашдын ашиглалт, ерөнхий зориулалтын нисэх, бага оврын агаарын хөлгүүдийн танилцуулга өдөрлөгийн үеэр явагдлаа. Түүнчлэн нисгэгчдийн ур чадварыг харуулсан бага оврын агаарын хөлгүүдийн үзүүлбэрүүд болоод шүхрээр буух үзүүлбэрүүдийг танилцуулсан юм. 
Буянт-Ухаад моторын дуу тасрах болоогүй гэдгийг өнөөдрийн арга хэмжээ харуулж, цаашдаа бид ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлж, онгоцны засвар үйлчилгээ болон сургалтын төвийг байгуулан ажиллах болно. Ингэснээр нисэхийн мэргэжилд дурлаж, сонирхож байгаа залуус Монголдоо хямд зардлаар нарийн мэргэжил эзэмших боломж бүрдэж байгаагаараа онцлогтой. 
Өнөөдрийн өдөрлөгт ирсэн зочид дунд залуус зонхилж байсан нь тэдний нисэхийн салбарт тавьж байгаа анхаарал, сонирхлыг илтгэлээ. Өдөрлөгийг амжилттай зохион байгуулахад гар бие оролцсон нисэхийн салбарын хамт олон болон авиа компаниуддаа талархсанаа илэрхийлье.
Мөн өдөрлөгт маань хүрэлцэн ирсэн Монгол улс дахь Америкийн Нэгдсэн Улсын элчин сайд Майкл С.Клечески, Монгол улс дахь Францын элчин сайд Филипп Мэрлин, Монгол улс дахь Япон улсын элчин сайд Кобаяши Хироюки, Монгол улс дахь Бүгд Найрамдах Герман улсын элчин сайд Ёорн Розенберг, Монгол улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра болон Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, С.Чинзориг, Д.Цогтбаатар нарт гүн талархал илэрхийлье. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
4
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ