home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2021-08-27
Үсгийн хэмжээ
АТБЗГ-ЫН ДАРГА Г.БАТБАЯР АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ
АТБЗГ-ЫН ДАРГА Г.БАТБАЯР АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ
ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газар /АТБЗГ/-ын дарга Г.Батбаяр АНУ-ын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны албаны нэгдүгээр нарийн бичгийн дарга ноён Жон Ченийг хүлээн авч уулзан 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдөр болсон Монгол, Америкийн Иргэний нисэхийн “Техникийн ажлын хэсэг”-ийн анхдугаар хурлаас хойш авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хоёр тал харилцан мэдээлэл солилцлоо.
Уулзалтын эхэнд дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлын манай улсын агаарын тээврийн салбарт үзүүлж буй нөлөөлөл, үүнтэй холбоотой олон улсын нислэгийг хэрхэн сэргээх талаарх ИНЕГ-ын баримталж буй чиглэлийн талаар АТБЗГ-ын дарга Г.Батбаяр мэдээлэл өгөв.
Ноён Жон Ченг Монгол Улс Коронавируст цар тахлын үеэр шинэ нисэх буудлаа амжилттай ашиглалтад оруулсанд баяр хүргэхийн ялдамд хоёр улсын хуваарьт шууд нислэг эхлүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажилд АНУ-ын Элчин сайдын яамны зүгээс дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, энэхүү төсөл хэрэгжсэнээр хоёр улсын хоорондын найрсаг харилцаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэн өргөжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулна гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Клечески хоёр орны хооронд шууд нислэг эхлүүлэхэд шаардлагатай төрийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаанд онцгойлон анхаарч байгааг тэрээр дамжуулав.
Монгол, Америкийн Иргэний нисэхийн “Техникийн ажлын хэсэг”–ийн хоёр дугаар хурлыг хийх саналыг ноён Жон Ченг дэвшүүлж, АТБЗГ-ын дарга Г.Батбаяр энэхүү саналыг дэмжсэнээр ойрын өдрүүдэд тус хурлыг зохион байгуулах арга хэмжээг авч ажиллахаа мэдэгдсэн байна.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ