home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2021-08-27
Үсгийн хэмжээ
АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЖЛЫН АЛБАНЫ ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛОВ
АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЖЛЫН АЛБАНЫ ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛОВ
Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөлийн дэргэдэх Нарийн бичгийн даргын ажлын албаны ээлжит бус хурал 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд боллоо.
Хурлаар “Чингис хаан” Олон улсын нисэх буудал дахь хилийн хяналтын байгууллагууд хориглосон болон хязгаарласан барааг улсын хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Коронавируст цар тахлын үед агаарын тээврийг сэргээх Олон улсад хэрэгжүүлж буй арга туршлагууд, “Чингис Хаан” ОУНБ-ын “Агаарын тээврийг хялбаршуулах журам”-ын хэрэгжилтийг хангах талаар хэлэлцлээ.
Хурлаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон Гүйцэтгэгч бөгөөд зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Алтанцом дараах үүрэг даалгаварыг өглөө. Үүнд:
1. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараа бүтээгдэхүүний талаар зөвлөмж боловсруулан агаарын тээвэрлэгч байгууллагуудад, мөн “Чингис хаан” ОУНБ-д хүргүүлж ажиллахыг хилийн хяналтын байгууллагуудад;
2. Хуваарьт нислэгтэй улс орнуудын хориглосон болон хязгаарласан бараа бүтээгдэхүүний талаар, мөн хориглосон хязгаарласан бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхийг завдсан этгээдэд хүлээлгэх хуулийн хариуцлагуудын талаар тухайн улс орны гаргасан хилийн хяналтын байгууллагуудын мэдээллийг зорчигчдод өгч, мэдээллээр хангаж ажиллахыг агаарын тээвэрлэгч байгууллагуудад;
3. Дээрх зөвлөмж, мэдээллийг нисэх буудлын цахим хуудас, зарлан мэдээллийн самбар болон бусад мэдээлэл дамжуулах сувгийг ашиглан зорчигчдод мэдээлэл хүргүүлэх арга хэмжээ авахыг “Чингис хаан” ОУНБ-д;
4. Нислэгийн тийз борлуулалтын агентуудад холбогдох зөвлөмж, мэдээллийг хүргүүлж, хилийн хяналтын байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулахыг агаарын тээвэрлэгч байгууллагуудад;
5. Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны Аяллын автомат мэдээллийн заавар (Timatic)-т тусгах мэдээллийг хилийн хяналтын байгууллагуудаас авч, Гадаад харилцааны яамтай хамтран “Timatic”-т тусгах ажлыг зохион байгуулж ажиллахыг “Чингис хаан” ОУНБ-д тус тус үүрэг болголоо.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ