home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2021-12-23
Үсгийн хэмжээ
ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДЭЭ ДЭМЖИНЭ
ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДЭЭ ДЭМЖИНЭ

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан Нисэхийн сургалтын төв, Мэдээллийн технологи хөгжлийн алба, Газрын тусгай үйлчилгээ, Шатахуун хангалтын алба, Шинэ нисэх буудлын шатахуун хангалтын алба, Хөрөнгө оруулалт, захиалагчийн алба, Эрүүл мэнд спортын цогцолбор, Сэргээн засах амралт, Үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн алба, Ерөнхий зориулалтын нисэхийн алба болон  Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн ажилтнуудтай уулзаж, Иргэний нисэхийн салбарт 2025 он хүртэл хэрэгжүүлэх “Хил хязгааргүй нисэх” бодлогыг танилцууллаа.

“Хил хязгааргүй нисэх” бодлогод багтаж байгаа “Хөх тэнгэр” бодлогын хүрээнд агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч гадаад дотоодын байгууллагууд, үндэсний тээвэрлэгчдээ дэмжин, зорчигч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг бий болгоно гэдгийг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан онцлон хэллээ. Тэрбээр “Улс орныхоо Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх нэг чухал зүйл нь агаарын тээвэрлэгч компаниудын нэгдмэл байдал. Үндэсний тээвэрлэгчид маань хоорондоо өрсөлддөг биш нэг бодлоготой, нэгдмэл байх хэрэгтэй. Мөн тэдгээр компаниудаа ямар бодлогоор хэрхэн дэмжих вэ гэдэг нь чухал байна.” гэлээ.

“Хөх тэнгэр” бодлого хэрэгжсэнээр 2025 он гэхэд зорчигч урсгал нэмэгдэхээс гадна ачаа эргэлт болон агаарын хөлгийн тоо 2 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
4
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ