home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2022-01-10
Үсгийн хэмжээ
ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

“Хөдөлмөрийн тухай хууль” (шинэчилсэн найруулга) батлагдан, 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан, ИНЕГ “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг Иргэний нисэхийн тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн  шинэчлэн баталлаа.

ИНЕГ-ын даргын  2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/131 тушаалаар баталсан ажлын хэсэг шинэчилсэн Хөдөлмөрийн дотоод журмын төслийг боловсруулж, ИНЕГ-ын Үйлдвэрчний эвлэл болон алба нэгжүүдээс санал авч, салбарын хуульчидтай хамтран ажиллалаа.

Журамд Хөдөлмөрийн тухай хуулийн өөрчлөлтүүдийн хүрээнд өмнөх Хөдөлмөрийн дотоод журмын хүрсэн түвшинг бууруулахгүй, ажилтны эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг баримталсан шинэ заалтуудыг тусгалаа.

Тухайлбал, ажлын байрны жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хөтөлбөрийн үндсэн дээр хэрэгжүүлэн ажиллах болон ээлжийн ажилтнуудын шөнийн цагийн нэмэгдлийг ажиллах нөхцөлөөс хамааран нэмэгдүүлсэн. Мөн ажилтан тэтгэвэрт гарах үед ИНЕГ, түүний харьяа салбар нэгж болон Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагад ажилласан хугацааг тооцох, салбарын багшлагч мэргэжилтнүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлсэн зэрэг өөрчлөлтүүдийг орууллаа.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
4
2
0
0
0
1
2
1
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ