Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга өнөөдөр өглөө буюу 2022 оны 01 сарын 25-ны өдөр солигдож Г.Батбулганг томиллоо. Тушаалыг Агаарын навигацийн үйлчилгээний газрын дарга Э.Төрбаяр, менежер Д.Лхагважав нар танилцуулсан байна. Тус албаны даргаар томилогдсон Г.Батбулган нь орчуулагч, инженер, нислэгийн удирдагч мэргэжилтэй, Иргэний нисэхийн салбарт 1999 оноос хойш мэргэжлээрээ ажиллаж байгаа чадварлаг, мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадвартай боловсон хүчин юм. 1999 онд Иргэний нисэхийн салбарт нөхөн хангалтын нислэгийн удирдагчийн албан тушаалд томилогдон хөл тавьж байсан тэрээр Монголын нислэгийн удирдагчдын холбооны анхны эмэгтэй тэргүүн юм.