Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-аас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Тогтвортой маргаашийн төлөө жендэрийн тэгш байдлыг хангах" уриан дор 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр дээд хэмжээний уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус хэлэлцүүлэг нь агаарын тээврийн салбарын тогтвортой ирээдүйн төлөө дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулан хариу арга хэмжээ авч түүнд дасан зохицох үйл ажиллагааг удирдан явуулж буй дэлхийн өнцөг булан бүрийн эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмрийг үнэлэх боломжийг олгох юм.
COVID-19 цар тахлын дэгдэлтийн улмаас үүссэн хямрал агаарын тээврийн салбарт асар их хэмжээний хохирол учруулсан ч илүү тогтвортой байдлыг хангасан ирээдүй рүү шилжих боломжийг олгож байна. Цар тахлын дараах агаарын тээврийн салбарын тогтвортой байдал нь тус салбарын ногоон хөгжлийн бодлогод тулгуурлаад зогсохгүй мөн жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд ахиц дэвшил гаргахад ихээхэн хамаарах юм. Шийдвэр гаргах бүхий л түвшинд тэр дундаа удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөлөл нь тогтвортой байдлын хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно. Байгаль орчныг хамгаалах санаачлагыг бусдад илүү хүртээмжтэй болгох, түүний үр нөлөөг дээшлүүлэхэд агаарын тээврийн салбарын хүний нөөцийн хүйсийн харьцаанд эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх нь чухал үүрэг гүйцэтгэнэ.
Энэ жилийн 3 дугаар сарын 8-ны өдрийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан агаарын тээврийн салбарын тогтвортой байдлыг бий болгоход эмэгтэйчүүдийн өнөөгийн болон ирээдүйн үүрэг оролцоо ямар их чухал болохыг ICAO-аас зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд онцлон харуулахыг зорьж байна. Үүнд:
Энэхүү уулзалт хэлэлцүүлэг нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 13:00 ETC болох бөгөөд ICAO TV Live-г ухрааж үзэх боломжтой.