home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2022-03-07
Үсгийн хэмжээ
ОТГОН САЛБАРЫН ДАРГА ТАМГАА ХҮЛЭЭН АВЛАА
ОТГОН САЛБАРЫН ДАРГА ТАМГАА ХҮЛЭЭН АВЛАА

ИНЕГ-ын даргын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/26 дугаар тушаалын дагуу зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулан Жаргалант сэргээн засах амралт, Эрүүл мэнд, спортын цогцолборыг нэгтгэж, "Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах алба" нэртэйгээр байгуулсан. Тус албаны даргаар Т.Хуланг томилон 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр салбарын гэрчилгээ болон тамгыг ИНҮТ-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Э.Нарантунгалаг, Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга У.Өнөрцэцэг нар албан ёсоор гардуулан өглөө.

Т.Хулан нь Иргэний нисэхийн салбарт 16 дахь жилдээ ажиллаж буй арвин туршлагатай боловсон хүчин бөгөөд Аэромонголиа ХХК, Зам тээврийн хөгжлийн яам болон НААХЗА-нд тус тус ажиллаж байсан салбарын томоохон төлөөлөл юм.

ИНЕГ, ИНҮТ-ийн отгон салбар болж буй "Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах алба"-ны хамт олондоо цаашдынх нь ажил хөдөлмөрт амжилт хүсье.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
18
1
2
0
1
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ