home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2022-03-18
Үсгийн хэмжээ
Олон улсын нисэх буудлуудад Digital Twin технологи нэвтэрч эхэллээ
Олон улсын нисэх буудлуудад Digital Twin технологи нэвтэрч эхэллээ

Mаккинси ба Компани нь Digital Twin (DT)-ийг  "Бодит ертөнц дахь объектын  дижитал хуулбар буюу дижитал болон бодит ертөнцийн өгөгдлийг нэгтгэж, бодит үйлдэл хийхээс өмнө виртуал симуляцийг ажиллуулах боломжийг компаниудад олгодог процесс” гэж тодорхойлсон байна. Энэ тайлбар дээр үндэслэн DT нь нисэх буудлын цогц үйл ажиллагаанд ямар их хэрэгцээтэй технологи болохыг ойлгож болно. Хонг Конг, Ванкувер хотуудын олон улсын нисэх  буудлууд DT-ийг аль хэдийнээ хэрэгжүүлж эхлээд байна. HKIA DT нь нисэх буудалд байршуулсан интернетийн төхөөрөмжүүдээс тухайн цагийн мэдээллийг нэн даруй цуглуулж, уншихад хялбар форматруу хөрвүүлдэг. Урьдчилан таамаглах аналитикийг нисэх буудалд ашигласнаар мэдээллийг түргэн шуурхай хүлээн авч хөрөнгө нөөцийг зөв хуваарилж зардлыг хэмнэх, үйлчилгээний чанарыг сайжруулах боломжийг олгох юм.

 2021 онд зохион байгуулагдсан “Аялал жуулчлалын ирээдүйн хандлага” сэдэвт  бага хурлын үеэр Ванкувер олон улсын нисэх буудлын Инноваци хариуцсан дэд ерөнхийлөгч бөгөөд Мэдээлэл хариуцсан захирал хадагтай Линетт ДуЖон хэлэхдээ “Нисэх буудалд "twin" нь нарийн хүндрэлтэй системийн ойлголтыг хялбаршуулах, таамагласан өөрчлөлтүүдийг урьдчилан судлах, хурдан, зөв шийдвэр гаргах болно. Түүнчлэн нисэх буудалд шинэ түншийн харилцааг тогтоох, эдийн засгийн эргэн сэргэлтэд хувь нэмэр оруулах болно” гэж онцлон тэмдэглэв.

Дэвшилтэт үйлдвэрлэл, архитектур, инженерчлэл, барилга зэрэг олон салбарууд DT-ийн ашиг тусыг нь аль хэдийн мэдэж хэрэглэдэг болоод байгаа. Энэхүү технологийг нисэх буудлууд нэвтрүүлж ашиглах тал дээр нэлээд хоцорсон. Тиймээс бид 2022 онд нисэх буудлууд тус технологийн ашиг тусыг хүртээх болно гэж найдаж байна.

Эх сурвалж : https://www.futuretravelexperience.com

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
5
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ