Нисэх буудлуудад хурдацтай хөгжиж буй өөр нэг шинэ чиглэл бол контактгүй аялалын виртуал дараалал юм. Зорчигчид виртуал дараалалд урьдчилан захиалга өгснөөр нисэх буудлуудын цэгүүдэд урт дараалалд зогсох шаардлаггүй болно. Энэхүү технологи нь бөөгнөрөлийг бүр мөсөн арилгахаас гадна хүн хоорондын зай барих, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг сайжруулах болно. Сиатл Такома олон улсын нисэх буудал /SEA/ нь хамгийн их бөөгнөрөл үүсгэдэг үзлэг шалгалтын цэг дээр виртуал дараалал системийг туршсан АНУ-ын анхны нисэх буудлуудын нэг юм. АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа(TSA)-ны SEA Spot Saver гэж нэрлэгдэх үнэ төлбөргүй дижитал дээр суурилсан систем нь хүн хоорондын зай барих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, зорчигчдын хүлээх хугацааг багасгахад зориулагдсан юм. SEA Spot Saver системийг Аляска Эйрлайнс делта авиакомпани туршиж үзсэн байна. Тус системийн тусламжтай зорчигчдын хүлээлгийн хугацаа 10 минутаар багасчээ.
Өнгөрсөн сард болсон FTE Global 2021 үзэсгэлэн дээр Port of Seattle /АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотын далайн боомт, нисэх буудлыг хянан зохицуулагч засгийн газрын агентлаг/-ын нисэх буудлын инноваци хариуцсан захирал ноён Дэйв Вилсон SEA-д хэрэгжүүлж буй шинэ технологийн туршилтаас олж авсан туршлагаасаа хуваалцсан байна. Тэрээр Spot Saver нь зорчигчдын нислэг хүлээх цагийг богиносгож чадсан төдийгүй зорчигчид цаг хэмнэсний үр дүнд SEA дахь зоогийн болон худалдааны газруудаар илүү их цаг зарцуулж байгаа нь орлого бүрдүүлэх хэтийн төлөвт зөвхөн эерэг нөлөө үзүүлэх болно гэдгийг мэдээлсэн байна.
Түүнчлэн, АНУ-ын Лос Анжелес хотын олон улсын нисэх буудал (LAX) нь TSA-тай хамтран United Airlines-ын зорчигдод виртуал дарааллыг нэвтрүүлсэн байна. Энэхүү технологийг Delta болон зарим авиакомпаниуд зорчигчдодоо тэдний суудал бэлэн болсонг мэдээллэхэд ашигласан байна.
Эх сурвалж: https://www.futuretravelexperience.com