Хонг Конгийн олон улсын нисэх буудал (HKIA) -д ашиглаж буй биометрийн технологийг Amadeus & ACI World Technology Innovation Awards 2021-д "Нисэх буудлын зорчигчдод чиглэсэн шилдэг инноваци"-аар шалгаруулжээ. Токен нь 2018, 2020 онуудад цахим аюулгүй байдлын үзлэгийн цэгүүд, цахим нислэгийн гарц хөтөлбөрүүдийг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд нислэг үйлдэж буй зорчигчдод бүртгүүлэхээс эхлээд агаарын хөлөгт суух хүртэл тав тухтай байдлыг бүрэн хангаж чаджээ. Нислэгийн токен нь хөөрч буй зорчигчид паспортоо сканнердаж, заавал дэлгэцэнд хүрч үйлчилгээ авахгүйгээр Smart Check-in Kiosk-т бүртгүүлэн өөртөө үйлчилж, аяллаа эхлүүлэх боломжийг олгодог байна. Уг системд зорчигчдын аяллын бичиг баримт, суух тасалбарын мэдээллийг агуулсан биометрийн мэдээлэл үүссэний дараагаар зорчигчид ачаагаа өөртөө үйлчлэх ачаа бүртгүүлэх цэгүүдэд байрлуулсан камераар нүүрээ сканнердаж, токенд мэдээлэл нь байгаа эсэхийг баталгаажуулж, ачаа тээшээ бүртгүүлэх эрх үүсдэг байна.
Үүний дараа зорчигчид бичиг баримт, нислэгийн тийзээ дахин шалгуулах шаардлагагүйгээр Цахим аюулгүй байдлын үзлэгийн цэг, цахим гарцанд нүүрээ дахин сканнердан шалгуулаад аяллаа эхлүүлэх боломжтой болох ажээ.
Flight Token нь нислэгийн бүх аяллыг хурдасгаж, зорчигчдод төвөг учруулахгүй ба өөр өөр хяналтын цэгүүдэд баримт бичгийг олон удаа шалгах хэрэгцээг хөнгөвчилж өгчээ.