ИНЕГ-ын Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албанаас Гал унтраах 30, 65 дугаар анги, Нийслэлийн аврах анги, “Буянт-Ухаа” Олон Улсын нисэх буудлын Аврах, гал унтраах хэсэгтэй хамтран “Гал түймэр унтраах, аврах тактикийн дадлага сургуулилт”-ыг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
ИНЕГ түүний харьяа салбар нэгжүүд Галын аюулгүй байдлын тухай болон Гамшгаас хамгаалах тухай хуулиар аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүргийн дагуу ОБЕГ-ын анги салбаруудтай хамтарсан дадлага, сургуулилтыг жил бүрийн төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж байгаа.
Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны “Гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөө”-ний дагуу гал түймэр унтраах, аврах, тактикийн дадлага сургуулилтад албаны ажилтан албан хаагчдыг оролцуулж, дадлагажуулан сургах, болзошгүй аюул ослын үеийн бэлэн байдлыг хангахад энэхүү дадлага, сургуулилтын зорилго оршиж байгаа юм. Сургуулилтыг “Авто гараашид шатахуун тээврийн хэрэгслийн торхноос шатахуун алдагдах”, “Обьектын гал түймрээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, аврах, анхны тусламж үзүүлэх”, “Ажилтнуудаар гал хор ашиглан гаргасан галыг хэрхэн унртаах” зэрэг сэдвүүдээр хийлээ.